ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 15.1 сая хүн өвчилсөн байна. 9.2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Дэлхий дахинд 24 цагт 202 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндлээ. АНУ-ын Өвчлөл судлалын үндэсний төвийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр тус улсын 39 мужид халдвар нэмэгдсээр байгаа нь яаран хорио цээрийн дэглэмийг сулруулснаар болсон гэж үзсэн. Харин Вашингтоны их сургуулийн тооцооллоор АНУ даяар хүн бүр амны хаалт зүүвэл арваннэгдүгээр сар гэхэд нас баралтыг 5,000-аар бууруулах боломжтой гэжээ. Сургуулийг нээх тохиолдолд амны хаалтаа сайтар зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах, гараа сайтар савандаж угаах нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал байгааг АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн эмч нар онцолсон” гэлээ.