2020-07-23 09:011min00

Цахилгааны шон мөргөснөөс автомашин шатжээ

hal

Өчигдөр орой 20.05 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Монгол Улсын Консерватори буюу хуучнаар “Хөгжим бүжгийн коллеж”-ийн уулзвар дээр Toyota Estima, BMW маркын автомашинууд мөргөлдөж, улмаар BMW маркын автомашин шатсан осол гарчээ.

Тодруулбал, Toyota Estima маркын тээврийн хэрэгсэл нь уулзвар дээр буцаж эргэх үйлдэл хийхдээ чигээрээ явж буй автомашинд зам тавьж өгөөгүйгээс BMW маркын тээврийн хэрэгсэл банктай талаараа цахилгааны шон мөргөснөөс ийн шатжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй