Өнгөрсөн Баасан гарагт Хөвсгөл нуурын уснаас дээж аван, шинжилгээ хийсэн билээ. Тэгвэл шинжилгээний хариуд бохирдол илрээгүй байна. Энэ талаар Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Нуурын уснаас дээж аван шинжлэхэд бохирдол илрээгүй, зүгээр гарсан” гэжээ.
Хөвсгөл нуурт нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан.Уг мэдээллийн дагуу Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллан уулын үер бууж, нуур руу орж байгааг тогтоосон юм.