Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө. Энэ үеэр мэдээлэл ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
хэлэхдээ “Эмчилгээ хийлгэсний дараа дахин коронавирус ялгарч байгааг тогтоосон. Манайд халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрсэн. 213 хүн эмчилснээс 22-23 хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тиймээс вирус илрэхгүй болтол ажиглан, тандалт хийж байна” гэлээ.