“Дэлхий дахинаа 14,685,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 614,000 хүн эндээд байна. 8.8 сая хүн эдгэрсэн бол 5.8 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өнгөрсөн хоногт АНУ-д 63,000, Энэтхэгт 36,000, Бразилд 23,000 халдвар авсан байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: 119 тоот утсанд ирж буй дуудлагын 60 гаруй хувь нь иргэд амны хаалт зүүхгүй, назгайрч байгааг анхаарууллаа. Улс орнууд халдвараас сэргийлэхэд амны хаалт сайн нөлөөтэйг сурталчилж байгаа ба Австрали улс амны хаалт зүүгээгүй бол даваа гарагаас эхлэн 140 доллараар торгохоор шийдвэрлэжээ” гэлээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн