Гурван метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан гурван настай охиныг эсэн мэнд гаргажээ

2020-07-21 11:181min0
jor

Дорнод аймгийн Хэрлэн сумын II багийн Онцгой байдлын газар долдугаар сарын 19-ний өдрийн 20:35 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван км зам туулан 20:42 цагт очиж, гурван настай охин У гурван метрийн гүнтэй нүхэн жоролонд унасан байсныг эсэн мэнд гаргасан байна.

ОБЕГ-аас мэдээлснээр 2019 онд зургаан хүн нүхэн жорлонд унаж эндсэний дөрөв нь 1-6 насны хүүхэд байв. Үүн дээр өнгөрсөн зургаан сард гарсан ослыг нэмэхэд сүүлийн 18 сард Монголд таван хүүхэд нүхэн жорлонд унаж, хорвоог орхижээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй