Манай нэг иргэн сүүлийн үед Монголын нийгмийн оюун санааг мунхаруулж, ашиг хонжоо ологчдын талаар анхааруулж, доорх мэдээллийг илгээжээ.
UB паласт чихсэн дүүрэн хүн, түрийвчээ дэлгэн хурай, хурай хэмээн нийлэлдэн уухайлж байсан саяхны үйл хэрэг Анужингийн “Мацагтан Монгол” үйл ажиллагаанд яг давтагдаж буй мэт сэтгэгдэл надад төрсөн юм. Монголчуудад өнөөдрийнх шиг ийм баян хоосны туйлд хүрсэн түүх ер байсангүй. Ядуу хүний зовлон яасан их юм бэ? гэдэг шиг ядуу зүдүү хүмүүс хамгийн түрүүнд өвчин эмгэгт нэрвэгдэж, ажил төрөл олдохгүйн дээр Сарандаваа, Анужин нарын хүмүүс тархи толгойг нь эргүүлж олсон хэдэн төгрөгийг нь хуурайлж буйг хажуунаас нь харж зогсоход үнэндээ элэг эмтэрмээр.
Байдал нэг ийм, Анужингийн зохион байгуулж буй энэ арга хэмжээнд бусдаас ялгагдах ид шид, нууцлаг зүйл огт байсангүй. 90-оос хойш манайхан хангалттай мухар сүсэгтлээ, жил бүр мөр зөрөө гаргадаг, тэгээд юу ахив даа, гэж хүмүүс өөрсдөөсөө асууж үзэх цаг болж. Ийм хүмүүс өөртөө биш өрөөлд итгэж явсаар хэн ч биш болж дуусдаг, заримынх нь амьдрал эргэлт буцалтгүй уруудаж доройтож буй нь Сарандаваа, Анужин гэх мэт хүмүүсээс болдогийг тэд сайн мэдэхгүй. Ийм л мэдрэмжийг “Мацагтан Монгол” арга хэмжээ надад өгөв. Монголчууд яасан ч гэнэн цайлган юм, ингэж хууртагдаж явах нь л сэтгэлд нь түр ч зуурт ч атугай амар амгалан бэлэглэдэг юм байх.
Ийм явдал дээр дурдсан хоёр гуравхан хүмүүсээр хязгаарлагддаггүй, үүнийг дагалддаг ашиг хонжоо хайгчид ар араасаа хөвөрнө. Намбалаг, эмэгтэйлэг, эелдэг, ялдам гээд эмэгтэй хүнд байж болох бүхий л гоё шинж төрхүүдийн цуглуулга шиг Анужин бүсгүйн ард энэ ажлыг сурталчилсан ном тарааж яваа, хэвлэлийн салбарыг авилгажуулсан бас л нэгэн ялдам албан тушаалтан бүсгүй /мөнхийн үсгийн эзэн/ ашиг хонжоо хайж явааг харахад ой гутам.
Эх сурвалж gashuun.mn
5 comments
ЭНЭ АВГАЙ ОДОО БОЛИОЧЭЭ ТЭНЭГ ЮМ
Энэ чинь өнөө баатар болоод байдаг Лхагвасүрэнгийн Анужин мөн үү, биш үү. Балай юм.
Анужинг харлуулж бичиж байгаа хvмvvс тархиныхаа хэмжээг л ийм гээд бодчих доо!
Энэ хүмүүсийн буруу гэж юу байх вэ Анужинг Сарандаваатай зүйрлэж бас болохгүй, Ер нь бол дагаж намираад байгаа хүмүүс бид өөрсдөө л буруутай Энэ хүмүүс ингээд мөнгө олоод амьдраад байгаа нь энэ нийгмийн тусгал шүү дээ Ямар ч аргаар хамаагүй мөнгө олж болох тийм л нийгэмд бид амьдардаг болоод 27 жил болсон байна
harin tiimee ene bol luibariin arga