Энэхүү тэмцээн нь сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадвар, ардчилсан нийгэмд мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хөл хорионы хугацаанд чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх үндсэн зорилго өвөртлөн зохион байгуулагдаж буй Mongolian high school public speaker`s championship- 2 буюу Монголын ахлах ангийн сурагчдын цахим илтгэлийн тэмцээнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо нар хамтран цаг үеийн байдалтай холбогдуулан цахим хувилбарт шилжүүлэн зохион байгууллаа.
Нийт 145 илтгэгчээр тасалбар болгож COVID- 19-оос урьдчилан сэргийлэхэд сурагч бидний оролцоо гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд сурагчдын дуу хоолойг нийгэмд хүргэж, эхний шатанд илтгэлээ илгээсэн сурагчдын дундаас үгийн хүч оюуны цараа логик сэтгэлгээ, шинэлэг байдлаараа бусдыгаа манлайлан оролцсон 20 илтгэгчийг шалгаруулан, хоёрдугаар шатанд нийгэмд тулгамдаж буй хүний эрхийн зөрчлийн талаар сэдвүүдийг Үндэсний шилдэг 20-н илтгэгч тус бүрд оноо өгч ур чадвар, логик сэтгэлгээ, шинэлэг байдал, илтгэлийн агуулга, уран бөгөөд ухаалаг үгсээрээ бусдыгаа манлайлан оролцож Үндэсний аваргаар: Нийслэлийн 40-р сургуулийн 12а ангийн сурагч С. Энх-Орчлон, Дэд аваргаар: Ѳмнѳговь аймгийн “Оюуны мэлмий” 4-р бүрэн дунд сургуулийн 12б ангийн сурагч И.Гүнсор тус тус шилдгээр шалгарсан.
Үндэсний шилдэг илгэгчээр:
1) Ирээдүй Цогцолбор 1дүгээр ахлах сургуулийн 9Е ангийн сурагч Б. Нандин-Эрдэнэ
2) Эм Ай Ю (MIU) бүрэн дунд сургуулийн 11a ангийн сурагч Ө. Агиймаа
3) Сэлэнгэ аймгийн Баянгол сумын УТЕБС- ийн 12б ангийн сурагч З. Мөнхгэрэлт
4) 87 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Б. Буянжаргал
5) Багануур дүүрэг Гүн Галуутай Цогцолбор сургууль 10-4 ангийн сурагч Б. Хонгорзул
6) Өмнөговь аймаг Даланзадгад сум улсын тэргүүний 2-р бүрэн дунд сургуулийн 11б ангийн сурагч Ш. Ариунзаяа
7) 39-р сургуулийн 12-р ангийн сурагч Н. Байгал
8) Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн сурагч О. Үүрийнцолмон
9) Хөвсгөл аймаг Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Н. Тэмүүлэн
10) Өвөрхангай аймаг Хархорин сум “УТЕБ”-ын ОРХОН сургуулийн 11б ангийн сурагч М. Баасанжаргал
11) Өмнөговь аймаг Даланзадгад сум УТ лаборатори 1-р сургууль 11а ангийн сурагч О. Эрдэнэчимэг
12) Говь-Алтай аймаг ХЭЦ сургуулийн 11р ангийн сурагч Б. Энхжин
13) Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2р сургуулийн 11р ангийн сурагч О. Болорцэцэг
14) Шилдэг сургуулийн 11 а ангийн сурагч С. Тэргэл
15) Нийслэлийн ерөнхий боловсролын 106 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Э. Эмүжин
16) Багануур дүүрэг Боловсрол Цогцолбор сургуулийн сурагч О. Буянхишиг
17) БЗД 92р сургуулийн сурагч Н. Сэрчмаа
Баянхонгор аймаг- 3р сургуулийн 12А ангийн сурагч Б. Өсөхбаяр тус тус амжилттай оролцсон.