Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Phillips” брэндийн MRI аппарат одоог хүртэл засагдаагүй байна. Тодруулбал тус аппарат суурилуулсан цагаас нь хойш таван сар л ашигласан байдаг. Шалтгаан нь MRI аппарат хөргөлтийн шингэн болох гелиэ ууршуулж, алдсантай холбоотой. Хэдийгээр дөрвөн удаа гелиэр цэнэглэсэн ч эвдэрсэн ажээ.
MRI-г үйлдвэрийн баталгаат хугацаанд ажиллуулаагүй учраас аппаратыг нийлүүлэгч “Вамед инженеринг” компанийнхан засвар, үйлчилгээг нь бүрэн хариуцаж, толгойг тэр чигт нь солино гэсэн ч “Ковид-19” цар тахлын улмаас хил хаасантай холбоотойгоор уг ажил удааширсан байна. Ямартай ч ирэх сард аппаратыг ажиллуулахаар төлөвлөсөн ажээ.
Тус аппарат нь (УНТЭ)-т Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2016 онд нийлүүлсэн “Phillips” брэндийн MRI аппарат юм.
Л.Баяр