Гурван метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан хүүхдийг эсэн мэнд аварсан байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Пионер” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын хашаанд нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 20:42 цагт очиж У/3 настай, эмэгтэй/ 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргасан гэв.