Исландын Аялал жуулчлалын яам тусгай сайтаараа дамжуулан хүссэнээрээ хашгирч, таагүй бодлоо авч хаях хүсэлтэй хүмүүсийг урьж байна.
“Та энэ онд олон зүйлд сэтгэл түгшиж, зовсон биз ээ. Тиймээс танд таагүй сэтгэл хөдлөлөө гаргах тохиромжтой газар хэрэгтэй” хэмээн порталд тэмдэглэсэн байна.
Ийм хүсэлтэй хүмүүст зориулан Исланд улс тусгай хөтөлбөр гаргаж, илүү олон жуулчныг татахаар зорьж байна.
Энэ ажиллагаанд Лондон, Лос-Анжелес, Мюнхен болон дэлхийн бусад хотын иргэд ихээр оролцож байгаа аж.
Эх сурвалж: mir24.tv
1 comment
za ineedtei um be hen yavdagiin tiishee, mongold ch hashgirah hodoo heer dieren l baina…