Увс аймгийн Түргэн болон Сагил сумын голууд үерлэсний улмаас усанд боогдож гацсан 100 гаруй иргэдийг эхний ээлжинд татан авах ажиллагааг аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид хамтран зохион байгуулж байна.
Өнөөдөр усны түвшин харьцангуй багассан байна. Гэхдээ жижиг тээврийн хэрэгсэл гарах боломжгүй хэвээр байгааг онцгой байдлын газраас мэдээллээ.
2020 оны 07 дугаар сарын 13-ны оройн 19 цагаас 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир аймгийн онцгой комисс зохих арга хэмжээ авч ажиллаж байна гэж Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.