Коронавирусийн цар тахлын улмаас соёл, сдортын арга хэмжээг өнгөрсөн нэгдүгээр сараас цуцлаад байсан. Тэгвэл үе шаттайгаар соёлын байгууллагын үйл ажиллагааг нээгээд байгаа. Энэ удаад кино театруудын үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас дараах зөвлөмжийг хүргэж байна.
Байгууллагад:
• Биеийн халуун үзэх
• Амны болон нүүрний хаалт зүүх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Үзэгчдийг суудал алгасаж суулгах
• Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
• Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх
• Билетийн касс, худалдааны цэгүүдэд зай барих тэмдэглэгээ хийх
• Агаар сэлгэлт тогтмол хийх, нэвт салхилуулах
• Кино эхлэхийн өмнө танхимыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• 1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Гар угаах орчинг бүрдүүлж гарын цаас, саван байлгах
• Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
Үйлчлүүлэгчдэд:
• Амны хаалт зүүх
• Хүн хоорондын зай барих
• Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байхыг зөвлөлөө.