Онцгой байдлын ерөнхий газрын даргаар Г.Ариунбуянг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар томиллоо. Тус газрын дарга Т.Бадрал нь БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсоноос хойш түүний орны хүнийг томилоогүй байсан юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын даргыг томиллоо.
Г.АРИУНБУЯН
Боловсрол:
1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
2011-2012 онд Засаг даргын орлогч,
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
2017 оны 02 дугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байна.