ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах ЭМЯ-ны мэдээллийн цагаар иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ховд аймагт тарваган тахлын халдвар авсан хоёр хүний бие дунд зэрэг байна. Говь-Алтайн Төгрөг суманд хавхаар тарвага агнасан гэх 15 настай хүүд тарваган тахлыг сэжигтэй шинж тэмдэг илэрч, нас барсан. ЗӨСҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр 15 настай хүүхэд тарваган тахлын үжлээр хүндэрч, нас барсан нь тодорхой болсон. Тарваган тахал бол 30-100 хувийн нас баралттай, коронавирусээс дутахгүй хор хөнөөлтэй өвчин гэв.
Түүнчлэн “Олон нийтийн сүлжээгээр олон дагагчтай хүмүүс тарвага агнасан, хорхог боодог хийсэн зургийг нийгмийн сүлжээнд оруулж байна. Үүнийг цагдаа, тагнуулынхан анхааралдаа авч, арга хэмжээ авах шаардлагатай” гэлээ .
Л.Баяр