ШУА-ийн Биологийн хүрээлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн зорилтот бүс нутаг болох Хасагт хайрхан, Дарвийн нуруунд тарваганы нөөцийг судлав.
Тарваганы нөөцийг тогтоож бүртгэх судалгааг тарваганы нүүдэл, талбайн мэдээлэл цуглуулах аргаас гадна тарваганы нүх, дош, ичээ зэргийн дэргэд автомат камер байрлуулж, “droneDeploy” буюу нисгэгчгүй төхөөрөмжөөр хийснээрээ онцлогтой аж.
Мөн судалгааны үндсэн дээр Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт 20 тарвага нутагшуулав. Дээрх ажлыг БОАЖЯ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, түүнийг тогтворжилтыг хангах” төслийн хүрээнд хийжээ. Тарвагатайн нурууны цогцолборт газар нь Завхан аймгийн Идэр, Тосонцэнгэл, Их-Уул, Архангай аймгийн Цахир сумдын нутгийг хамарсан Улсын тусгай хамгаалалттай газар нутаг юм.