Үндэсний их баяр наадамд түрүүлж, торгон жолоо өргүүлсэн зургаан насны хурдан морьд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлж, торгон жолоо өргүүлсэн зургаан насны хурдан морьдын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
АЗАРГА: 104 хурдан азарга шандсаа сорьсон
Түрүү магнайд: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга
Аман хүзүүнд: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга
Айргийн гуравт: Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга
Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал
Айргийн тавд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа.
ИХ НАС: 210 гаруй их насны морь шандсаа сорьсон
Түрүү магнайд: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун морь
Аман хүзүүнд: Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуягын цавьдар морь
Айргийн гуравт: Дундговь аймгийн манлай уяач С.Чинзоригийн хээр морь
Айргийн дөрөвт: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Т.Галбадрахын бор морь
Айргийн тавд: Ховд аймгийн Буянт сумын уяач Э.Батсуурийн саарал морь
СОЁОЛОН: 184 соёолон насны морь шандсаа сорьсон
Түрүү магнайд: Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ
Аман хүзүүд: Булган аймгийн Гурванбулаг сумын Д.Хишигжаргалын халзан үрээ
Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболдын хүрэн үрээ
Айргийн дөрөвт: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн хурдан хээр
Айргийн тавд: Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзориг бор үрээ
ХЯЗААЛАН: 170 гаруй нь хязаалан насны хурдан морь шандас сорьсон
Түрүү магнайд: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дугаржавын Ганзоригийн хар үрээ
Аман хүзүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Ууганбаярын цавьдар үрээ
Айргийн гурав: Төв аймгийн Баян сумын уяач Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн хээр үрээ
Айргийн дөрөв: Баянхонгор аймгийн Загад сум Зангарын Пүрэв-Очирийн зээрд үрээ
Айргийн тав: Архангай аймгийн Хотонт сум Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн зээрд үрээ
ШҮДЛЭН: 70 орчим шүдлэн насны морь шандас сорьсон
Түрүү магнайд: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Төмөрбаатарын Баяржавхлангийн хүрэн үрээ
Аман хүзүүнд: Завхан аймгийн Отгон сумын уяач Аюушжавын Лхагвын хүрэн үрээ,
Айргийн гуравт: Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Н.Дөлгөөний халиун үрээ,
Айргийн дөрөвт: Дорнод аймгийн Халхгол сумын аймгийн алдарт уяач Бавуугийн Батсүхийн хүрэн үрээ,
Айргийн тавд: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач У.Тамирын уясан Увс аймгийн алдарт уяач н.Гүнчин-Ишийн хул үрээ
ДААГА: 49 хурдан даага шанда сорьсон
Түрүү магнайд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Тэмүүжингийн хул даага
Аман хүзүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сэрээтэрийн Баярсайханы бор даага
Айргийн гурав: Говь-Алтай аймгийн Дарви сумын Цэгмэдийн Гончигсүрэнгийн хээр халзан даага
Айргийн дөрөв: Төв аймгийн Алтанбулаг сумын Дугаржавын Ганзоригийн хул даага
Айргийн тав: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Цэндсүрэнгийн Онолбатын цагаан хонгор халзан даага