Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна” гэх дуудлага мэдээлэл 20 цаг 24 минутанд ирэхэд эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон, эргүүлийн цагдаа жолооч,цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар маш шуурхай 1 минутын дотор буюу 20 цаг 25 минутанд очиж шалгажээ.
Энэ үед 11 настай хүүхэд Стана маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй, бие нь хөрсөн байдалтай байхад нь амьсгал дэмжих эмнэлэгийн анхан шатны тусламжийг 20-аад минут буюу Яаралтай тусламжийн 103-ийн эмч нар иртэл хийж ухаан оруулан амь насыг нь аварлаа.
Эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдээ хаана юугаар тоглож байгааг байнга анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас сэррэмжлүүлж байна.