АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бямба гарагт анх удаа олон нийтийн дунд амны хаалттай гарч иржээ. Уолтер Ридийн Үндэсний Цэргийн Эмнэлэгт зочлохдоо хар хөх өнгийн амны хаалт зүүсэн байна.
Пүрэв гарагт Fox News сувагт ярилцлага өгөхдөө Трамп эмнэлэгт зочилж, өвчтэй цэргүүдийг эргэхдээ амны хаалт зүүх бодолтой байгаагаа ярьж байв. “Цэргүүдтэй уулзахдаа би тэдний эрүүл мэндийг бодолцох ёстой. Би хэнд ч асуудал үүсгэмээргүй байна. Амны хаалтанд дуртай биш ч гэсэн зөв цагтаа бол зүүх ёстой гэж би бодож байна” гэж Трамп ярьжээ.
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд дөрөвдүгээр сарын 3-нд анх удаа коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх зөвлөмж гаргаж байсан юм. Харин ерөнхийлөгч Дональд Трамп энэ зөвлөмжийг гурван сар гаруй хугацаанд эсэргүүцсэний эцэст анх удаа хэрэгжүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 3.2 саяд хүрч, 135,000 орчим хүн нас бараад байна.
2 comments
SUPER DURAK STA SHUU
chi ene sdagin yumiig huhuu bizde,odoo guij hurdan ireed huh chi durtaishd