Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьд гараанаас гарлаа. Энэ жил 210 гаруй их насны морьд тоосоо өргөж байна. Их насны морьд 25 км-ийн зайнаас уралддаг.

Хурдан их насны морьдын айргийн тав:

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун морь /Өнгөрсөн жил аман хүзүүдсэн/ Завхан аймгаас гурав дахь их насны морь түрүүллээ.
  2. Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуягын цавьдар морь гурав дахь жилдээ дараалан улсын баяр наадамд аман хүзүүдлээ.
  3. Дундговь аймгийн манлай уяач С.Чинзоригийн хээр морь
  4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Т.Галбадрахын бор морь
  5. Ховд аймгийн Буянт сумын уяач Э.Батсуурийн саарал мор

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн