Хамгийн хөгжингүй болон үл хөгжсөн хотууд

2020-07-11 09:20
870x489_0x286_detail_crop_20200710072653_d1622040_7ff441c89b327d622ed84a9268cde8e340ab85716883a193136c48a8505cce79

Лондон, Нью-Йорк, Парис хотууд дэлхийн хамгийн хөгжилтэй хотуудыг тэргүүлж байна. Энэ хотуудын араас Токио, Рейкьявик, Копенгаген орж байна гэж IESE бизнес сургуулийн судалгаанд тэмдэглэжээ.

Жагсаалтад мөн Берлин, Амстердам, Сингапур орсон байна. Хонконг, Цюрих, Осло, Чикаго, Стокгольм, Вашингтон ч багтжээ.

Харин хамгийн хоцрогдмол хотоор Венесуэлийн Каракас, Карачи, Пакистаны Лахор, Нигерийн Лагос, Камеруны Дуала, Энэтхэгийн Колката хотууд орж байна.

Жагсаалтыг гаргахдаа хүний хүч, нийгэм, эдийн засаг, экологийн байдал, хотын удирдлагын систем, тохижилт, технологийн хөгжил, тээврийн дэд бүтэц зэргийг нь харгалзан үзжээ.

Эх сурвалж: mir24.tv