Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 227 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 7 (3.0%)-гоор буурчээ.
Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 46 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний хагас жилд ирүүлсэн 164 бүтээлд патент олгосны 50 нь шинэ бүтээлийнх, 114 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 47 (48.5%)-гоор буурч, бүтээгдэхүүний загварын патент 42 (58.3%)-оор өсжээ.
Харин 2020 оны 6 дугаар сард шинэ бүтээлд 12 патент, бүтээгдэхүүний загварт 19 патент олгосон нь өмнөх сараас шинэ бүтээлийн патент 8 (3.0 дахин)-аар нэмэгдэж, бүтээгдэхүүний загварын патент 9 (32.1 %)-өөр буурсан байна.