Автозамын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдол гарвал тухайн цаг үед нь буюу хэсэг хугацаанд хязгаарлана

2020-07-09 12:281min0
107391053_4134843499922717_7230681435045010609_n_20200709012211

ТЦГ-ын ЗЦГ-ын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Цагдаагийн байгууллага Хүй долоо худагт уламжлал ёсоор олон нийтийн хэв журмын байдлыг ханган ажиллана. Энэ жилийн хувьд ард иргэд хурдан морьдын уралдааныг цахимаар үзэх учир үзэгчдийг нэвтрүүлэхгүй. Мөн автомашины зогсоолыг ашиглуулахгүй. Нэг чигийн хөдөлгөөнд оролцуулах үүднээс өмнө нь бага зэрэг өөрчлөлт оруулдаг байсан. Энэ жилийн хувьд Хүй долоо худаг орчмын автозамын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдол гарвал тухайн цаг үед нь буюу хэсэг хугацаанд хязгаарлана. Хэрэв тийм зүйл гарахгүй бол хөдөлгөөнийг хэвийн явуулна” хэмээн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй