Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдын хувьд эх орныхөө өмчөөс нэг ч хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Миний кабинет ч зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Шинэ сайд нараас албан тушаал, хэн нэгнийг томилуулах асуудлаар хандахгүй шүү. Хэрэв тэгвэл би хуулийн хүрээнд шалгана. Эх орноосоо хулгай хийдэггүй парламент байцгаая. Ардын нам хүн амьтанд доромжлуулаад байдаг нам биш. Манай намын дотоод хэрэгт битгий оролцоорой. Манай намын доромжилж байгаа ганц нэг хүн байвал бид бүх хүчээрээ тэр хүний эсрэг ажиллана. Нөхөрсөг зөвлөгөөгөөр хамтарч ажиллана. Ганц хоёр уур амьсгал эвддэг нөхөд парламентыг салгадаг. Хэл ам хэрүүл хийгээд байдаг. Ард түмэн тэдэнд дүн тавьж дахин сонгодоггүй. Энэ парламентад орж ирээгүй байна. Хүний өөрийн нам гэлтгүй хамтран ажиллана. Миний өрөөнд орж ирээд уулзаарай, шүүмжлээрэй. Засгийн газар бүх нөөц боломжоо дайчилж ажиллана. Засгийн газрын гишүүд хууль бус зүйлд үгүй гэж хэлж сураарай. Хууль бус зүйл хийвэл шоронд сууна шүү. Засагт ажиллаж байсан олон хүн хөөрхий буруутай шийдвэрээсээ болж хууль шүүхээр явж байгааг харж байна шүү дээ бид.
4 comments
Зүгээр л ганц юм гуйя. Дөрвөн жилд ганц эдэлдэг тэгээд ардчиллын үндэс болсон сонгох, сонгогдох эрхийг нь булааж авмааргүй байна. Танай намын зайсангийн авгай гэсэн байх аа, тэрний хэлсэн шиг ард түмэн тэнэг биш шүү.
Худлаа дү хэлээд яахав дээ. Өнөөдрөөс эхлээд та бид хуулийн дагуу төрийн ажил албаа хийе ээ гээд хэлчих.Тэртээ тэргүй улс төрийн хүрээнийхнээс гар цэвэр хүнийг өдөр “лед “гэрэл бариад явсан ч олохгүй. Учир иймээс өнгөрсөн явдлын гэмтэнг хайж өмнөх 4 жил шигээ хуучинтайгаа зууралдаж энэ 4 жилийг өнгөрөөмөргүй байна.Эрхэм ерөнхий сайд аа та өөрөөсөө үлгэр жишээчээр болгооно уу? ,Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд төрийн сайдад нэр дэвшигчид төрийнхөө туганд өвдөг сөгтөн мөргөж тангарагласнаас хойш л сэтгэл,сэтгээндэх дэх төрийн нүүрээр баяжина гэх эд мөнгөний шуналаа арчиж хаяад нүүр бардам гар цэвэр төрийнхаа албыг хашицгаая аа гэвэл болж байна.
Ингэж ХЭЛЭХЭЭРЭЭ л НӨХӨДҮҮД МАШ том хулгай ХИЙДЭГ ДЭ.
Үнэхээр улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэе гэж бодож байгаа бол зориг маш чухал таны ойр дотны нөхдүүд бол төрд гарч баяжих гэсэн ганцхан зорилготой гэдгийг санаж явах ,хийх гэсэн ажлыг тань ард түмэн бол 100% дэмжинэ харин танай намын ихэнх этгээдүүд санаа зорилгы чинь эсрэг байгаа учраас эхлээд эдгээр этгээдүүдийг нам дарах дараа өөрийн гэсэн хэзээч урвахгүй багаа бүрдүүлж хуулийг хууль болгож чадвал ард түмэн бүх насаар тань дэмжих болно