Хөдөө аж ахуйн салбар чухал салбар. Атарын 4-р аян урьд урьдын аянаас онцлог байх ёстой. Монгол Улс дотоодоо баталгаатай Улаанбуудайгаар хангаад цаашдаа Экспорт яригдах ёстой. Усалгааны асуудал Атарын 4-р аяны гол зорилго байх ёстой.
Бид дотооддоо хүнсээр хангах талаар өөрсдөө л санаа зовох ёстой. Түүнээс дэлхийн аль нэг улс бидний хүнсэнд санаа зовохгүй.
Кабинетаас ажил явахгүй, бүх салбарын сайд нар фронт дээр очиж ажиллах ёстой. Сайдаар томилогдоод бурханы чихнээс бариад суучихсан юм шиг байвал ажил явахгүй. Кабинетээсаа гарч ажиллаарай.