Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын талаар танилцуулсан юм. Тэрбээр “2020 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн талаарх 37,345 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 43.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 42.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна.
Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 57,664 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 9,089-г эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шийдвэрлэсэн.
Мөнгө угаах 208 хэрэгт хяналт тавьж, 62 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо 23 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна” хэмээв.
Б.ИРЭЭДҮЙ