Монголбанк өнгөрсөн зургадугаар сард 2,3 тонн үнэт металл худалдан авснаа мэдээллээ. Ингэснээр энэ оны эхний хагас жилд авсан үнэт металлынх нь хэмжээ 10,8-д хүрсэн бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4,8 тонноор өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн худалдан авсан 10,8 тонн үнэт металлын 9,1 нь алт, 1,7 нь цагаан мөнгө аж.
Зургадугаар сард Дархан-Уул аймаг дахь хэлтэс 63,9, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81,9 кг үнэт металл худалдана авсаныг дурджээ.
2020 он гарснаас хойш орон нутаг дахь салбараас 565 кг үнэт металл худалдан авсан аж. Ташрамд дурдахад өнгөрсөн сард Төвбанкнаас нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 156422 төгрөг байв.