Ирэх 30 жилийн хугацаанд цаг уурын өөрчлөлт, усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэдэн зуун сая хүн гэр орноо орхих шаардлагатай болно. Энэ тухай Nature сэтгүүлд онцолжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 2050 он гэхэд 300 орчим сая хүн амьдардаг газар нутаг усан дор орж жилд дор хаяж нэг удаа хүчтэй үерийн аюулд өртөнө гэжээ.
Үерийн аюул Хятад, Япон, Энэтхэг, Вьетнам, Тайланд, Бангладеш, Индонез, Филиппины эрэг орчмын бүс нутгуудад хэдийнэ нэмэгдэж байна. Европын сансрын агентлаг Нидерландын хэд хэдэн бүс нутагт үерийн аюул нүүрлэхийг анхааруулж буй. Далайн түвшин нэг метрээр дээшлэхэд тус улсын хамгийн том хотууд болох Амстердам, Гаага усан дор орох юм.
Африкийн хамгийн өндөр оргил Килиманжарогийн мөс 2030 он гэхэд бүрэн хайлах болно. Өнөөдөр уулын мөсөн талбай 12-оос 2.6 хавтгай дөрвөлжин метр болгож багасаад байгаа
Мөсөн давхарга бүрэн хайлсан тохиолдолд далайн түвшин 64 метрээр дээшлэн Нью-Йорк, Лондон, Санкт-Петербург, Буэнос-Айрес зэрэг том хотууд алга болно.
2 comments
Novshnuudaa hun amaa tsuul. Uildverlele bagasga. Heregtseegee hyazgaarla.
Hair setgeld hyazgaar baidaggui gedeg shig yostoi dunkuurtlee tenegtetsgeeneshuudee naaduul chini