Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
УИХ-ын анхдугаар чуулганыг энэ сарын 9-нд хаана – updown.mn

УИХ-ын анхдугаар чуулганыг энэ сарын 9-нд хаана

УИХ-ын анхдугаар чуулганыг өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд нээсэн. Улмаар шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөж УИХ-ын дарга, дэд даргаа сонгох, бүлгүүдээ байгуулан даргаа сонгох, Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах, Ерөнхий сайдаа томилох, Засгийн газрын бүтцийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцээд байна.

Харин одоо Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулж томилох, тангараг өргүүлэх, Байнгын хороодын дарга нарыг сонгох ажил үлдээд байна. Энэ бүхнийг наадмаас өмнө амжуулж анхдугаар чуулганыг энэ сарын 9-нд хаахаар төлөвлөжээ.

Харин ээлжит бус чуулганыг ирэх наймдугаар сарын 1-нд зарлах ажээ. Ээлжит бус чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан төсөвт тодотгол хийх, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн