Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) онлайнаар хуралдаж бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Белград хотод зохион байгуулах болсноо зарлалаа.

Сонгомол болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 2020 оны ДАШТ-ийг Серб улсын нийслэл Белград хотноо 12 дугаар сарын 12-20-нд зохион байгуулах аж.

Мөн 12 дугаар сард Дэлхийн залуучуудын АШТ-ийг тус хотод зохион явуулах бол чөлөөт бөхийн цэргийн сургуулийн сонсогчдын аварга шалгаруулах олон улс тэмцээнийг Москва хотод зохион байгуулахаар болжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн