Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
ЭЕШ: Энэ сарын 6-нд шалгалтын дүнг зарлаж, батламжийг долдугаар сарын 9,10-нд олгоно – updown.mn

ЭЕШ: Энэ сарын 6-нд шалгалтын дүнг зарлаж, батламжийг долдугаар сарын 9,10-нд олгоно

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-нд бую өчигдөр орон даяар эхэлсэн билээ. Энэ сарын 2-5-нд зохион байгуулагдах ЭЕШ-д нийтдээ 30902 шалгуулагч бүртгүүлсэн талаар албаныхан мэдээлсэн.

Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас энэ жил ЭЕШ-ыг 85 байранд шалгуулагчдын дунд бөөгнөрөл үүсгэхгүйгээр, ариутгал, халваргүйтгэлийн дор УОК, ЭМЯ-ны заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа.

Өнгөрсөн жил ЭЕШ-д шилэн технологийн нэвтрүүлсэн бөгөөд энэ жил тухайн хичээлийн шалгалтын материал засах үйл явц, дүнг live.eec.mn хаягаар шууд хүргэж байгаа. Тиймээс шалгуулагчид болон багш нар, ар гэрийнхэн нь live.eec.mn хаягаар орж шалгалтын материал засах явц, дүнг нөхөж үзэх боломжтой юм.

Шалгалтын дүн бүрэн гарснаар долдугаар сарын 6-нд шалгалтын жагсаалт, дүн оноог нийтэд зарлаж, “Батламж хуудас”-ыг долдугаар сарын 9-10-нд олгохоор товложээ. Ингэхдээ, 2020 онд төгсөж буй шалгуулагчдад аймаг, дүүргийн БСУГ, хэлтсээр, өмнөх оны төгсөгчдөд Боловсролын үнэлгээний төвөөр тус тус дамжуулан олгох юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн