Гол, мөрний усны түвшин 10-20 см нэмэгдсэн тул үерийн аюулаас сэржилнэ үү

2020-07-03 13:011min0
9999

Долоодугаар сарын 3-ны байдлаар Хэнтийн нурууны зүүн хажуугийн Эг, Хангайн нурууны арын Чулуут, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см даван үерлэж байна. 

Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Иймд дээрх голуудын саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгжүүд, аялж зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаашид орох хур борооны эрчим, хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар үеэр буух нөхцөл бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй