Миний бие 41,000 Баян Зүрхчүүдийн итгэлийг дааж Монгол Улсын Их Хурлын гишүүн гэдэг өндөр үүрэг хариуцлагтай ажлыг авч, асар их хариуцлагыг үүрч, итгэлийг зүтгэлээр хариулах, хэрхэн бодлогоор гүйцэлдүүлэх тухай нойроо хумслан санаагаа чилээж явна.
Үндсэн хуулиар ЗГ-аа дангаараа байгуулах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шилдэг сайн засаглал байгуулах орон зайнд бүү халд!
Сонгуулийн өрсөлдөөний үеэр үзээгүй энэ их хар PR-ийг сандал суудал горлигч, өөрийгөө голдоггүй хэдхэн хүнээс л харж, үзэж сууна.
Эрүүл мэндийн салбарыг өөднө татах амаргүй энэ их ажлыг мөнгөний нүдээр хардаг, ард иргэдийн зуурдын өнчрөл хагацлыг зоосны нүхээр хардаг бусармаг хүмүүс гараа тат!
Цөөхөн Монголоо эрүүл байлгаж, өвдөж шаналах, хайрт аав, ачит ээж, халамжит ханиа алдах гашуун зовлонгоор тоглох санаатнууд савраа тат!
Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!
Энэ мэт башир аргаар талцуулж араас нь хараад инээж суугаа Танд харин хэлчихье. Ийм улс төр одоо газар авахгүй, Хүрэлсүх гэдэг хүний шудрага, хүнлэг сэтгэлийг нь таньж би улс төрд орсон. Сайдтай сайдгүй хийх ажил минь их.
Намайг дэмжиж үргэлж ард минь байдаг ард түмэн, хүн ардын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа салбарынхандаа талархаж байна.
Элэг бүтэн Монголынхоо төлөө зүтгэсээр байх болно!
13 comments
Чинбүрэн одоо боль л доо. Чиний жинхэнэ төрхийг мэдэх хүн нь мэднэ шүү дээ. Нэг гэгээнтэн царай гаргаад хэрэггүй. Одоо нойроо хугаслан, санаагаа чилээж байгаа шалтгаан тань өөр. Хэн хэнтэй хуйвалдан, бүр ЭМЯ-д ямар албан тушаалд өөрийн чинь оролцоотой очих тохироогоо хийгээд авилгаа өгсөн хүмүүс нь ил яригдаж байгаа, салбарынхны дунд.
Чи дут. Хийх юмаа хийчихсэн хүн.
Чамад
Ч
Үнэн шүү чи дут юм хийдэг хүмүүсийг харлуулах мохоох арга даалгавар авсан бас нэг мөнгө долоосон гөлөгнүүд 90оноос хойш бойжоод байгаа юм зарим нь саарал ордноор дүүрээд ялагадас нь халиад байна
bolij uz bas ewgui hundee ulairch bga chn ilt
нгэ ч өөдтэй нөрөр биш бололтоы
Chinburen emchee ard tumen bid sain mednee.
Hamgiin zuv songolt hiisen Bayanzurhiin ard tumendee mongolchuud bid bayarlaj bga shu.
Ene udaagiin ih hurald songogdson gishuuded bolon emchdee BAYR HURGIE.
Сонгогдсонд баяр хүргэе. амчжилт хүсье. Үнэний төлөө, ард иргэдийнхээ төлөө тэмцээрэйЗөв бүтээлч эрч хүчтэй өөрчлөлтийг дэмжээрэй. Амжилт хүсье
Ер нь бол жинхэнэ шаадаг гар да. Та бүхэн удахгүй хэн гэдгийг мэдэх байлгүй дээ. Бөөн ашиг сонирхол шүү дээ
Ингээд эхлэхээрээ л ноотой болдогшуу луйварчид
Энэ нэг шоучин нөхөр тун удахгүй тар нь.танигдана даа
ЯАХ ГЭЖ ХУДЛАА ЯРИНА ВЭ ЖИРИЙН НЭГ МУУ САНДАЛ СУУДАЛ ГОРИЛОГЧ.ОЛОН ЮМ ЯРИАД Л.НЭГ ӨДӨР Л
БИДНИЙ ДЭЭРЭЭС ШЭЭНЭ ХАРЖ Л БАЙГААРАЙ.ЭРДЭМТЭН ХҮН БИШЭЭ.НААНАА САЙН ДҮР ЭСГЭЭД Л.ИЙМ ХҮН
ДОРВИТОЙ ЮМ Ч ХИЙХГҮЙ.САЙН ХАРВАЛ НЭГ ХӨГИЙН ЖИЖИГХЭЭН ШУНАЛ НЭГ ӨДӨР Л БУЛАЙГАА ДЭЛГЭНЭ
тиймүү магадгүй дээ тийм биш бол мѳрѳѳрѳѳ л эмчээ хийгээд явах байх их хурал гэж хэрүүлийн танхид дурлагчидмѳнгѳжих гэж л ордогбайхаа