Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссоос БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг долдугаар сарын 02-нд татан авлаа.
Дээрх ажлыг улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулсан бөгөөд тэдний халууныг хэмжиж тусгаарлах байранд байрлууллаа. Халуурсан байдалтай сэжигтэй хоёр тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн хэмээн сумын Онцгой комиссоос мэдээлэв.
Монгол Улсын Шадар сайдын болон МХЕГ-ын даргын холбогдох тушаалын дагуу мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Мөн зорчигчдоос эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийсэн аж.