УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон. Ерөнхий сайд томилогдсонтой холбоотойгоор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой янз бүрийн таамаг сошиалд явж байна.
Ингээд твиттер хуудсанд хэн хэн Засгийн газрын бүрэлдхүүний талаар юу хэлснийг уншигчиддаа хүргэж байна.
Өөжгий Өлзий-Орших
@Mandolinchin
Сайдын томилгоон дээр бодлоо хэлэхэд жишээ нь Соёлын сайд гэхэд заавал дуучин, найруулагч, бүжигчин гээд урлагийн хүн байх албагүйлдээ. Гагцхүү энэ салбарыг ойлгодог, дэлхийн соёлын чиг хандлагыг мэдэрдэг, дээр нь мөнгө босгох толгойтой сайн менежэр л байхад л болношд.
Ganzorig Ulziibayar
@GanzorigU
Одоо сайд нарыг томилно. Энэ улсын суурь асуудал болсон Боловсролын сайдаар дахиад л реформ хийх чадал чансаагүй, сарын өмнө өөр юм зүүдэлж явсан хүн томилох нь уу харцгаая. Энэ томилгоо У.Хүрэлсэхийн 4 жил хийж чадах юмны өнгийг, сүнс сүлд, итгэл үнэмшлийг нь харуулна.
Т.Дүүрэн
@TDuuren
Яамны сайд нөлөөтэй улстөрч, сайн лоббичин, хөгжлийн төлөө сэтгэлтэй, iQ сайтай л хүн байх ёстой. Хэрэгтэй хууль, төсвөө УИХ-аар батлуулж чаддаг хүн л байх ёстой, мэргэжлийн ур чадвар нь 6-р асуудал.
БАТЫЙ
@batengineer
Бусад сайдууд хэн бх нь огт сонин биш. Тэд өнөөгийн асуудалтай л тулна. Чадвал даваад, чадахгүй бол невалдаад өнгөрна. Харин Боловсролын сайд хэн болохоос Монголын маргааш хамаарна. Энэ сайдыг хамгийн алсын хараатай, хамгийн шилдэгээ сонгон олж тавиасай
Шагдаржав УРЬХАН
@Havrig_huleegch
Тээр жил Соёлын яам байгуулаад сайдаар нь Ц.Оюунгэрэл болж, хийсэн ажилгүй байсаар татан буугдсан. Тэрнээс хойш хэн бүхэнд соёлын яам, соёлын салбар хэнд ч хэрэггүй гэдэг сэтгэгдэл, бодол үлдчихсэн. Одоо тэрийг өөрчлөхүйц л сайдтай болоосой билээ.
Боннын Т.Алтангэрэл
@bonnie_altai
Боловсролын салбарыг маш орчин үеийн мэдлэгтэй, наанадаж англи хэлтэй, технологийн мэдлэгтэй хүн тавьж байж л арай алсын хараатай юм хийх байх даа. 21-р дууны боловсрол маш динамик, сонирхолтой хэсэг дээрээ явж бн
Enkhbat Dangaasuren
@enkhbat
Хэн сайд болох нь яагаад хүмүүст ийм сонин бдаг юм бол? Томилоход нь оролцдог бол бас яахав. Хуулийн дагуу ЕС өөрөө багаа бүрдүүлээд ажлаа эхэлнэ шүү дээ. Тэгээд ямар ажил хийх гэж бгааг нь дараа нь л сонсоё.
1 comment
Яамны нэр, ажил үүргийн хуваарийг гаргахдаа , ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН ЯАМ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,СОЁЛ, СПОРТЫН ЯАМ гэж нэрлээд ажил үүргийг нь хувиарлаж хүн хүчийг нь томилж өгөх саналтай байна.