-УБЕГ-ын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэг Монгол улсын хуулийг уландаа гишгэж, шударга бусын хонгилыг үргэлжлүүлж байна-
Монголын Залуучуудын Холбоо 2020 оны тавдугаар сарын 8 нд VI Их Хурлаа хуралдуулж шинэ удирдлагуудаа сонгосон. Гэвч 2012 оны хоёрдугаар сараас эхлэн энэхүү албан тушаалд найман жил хагас ажилласан, МЗХ-ны үндсэн дүрмийн дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусч, нас нь хэтрээд гурван жил өнгөрчихсөн өмнөх ерөнхийлөгч А.Мөнхбат нь ажлаа хүлээлгэн өгөхгүй байгаа бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын танил талаараа дамжуулж шинэ удирдлагуудыг бүртгүүлэхгүй байх элдэв арга саам хэрэглэж байгаа аж.
Экс ерөнхийлөгч А.Мөнхбат 2019 оны 11-р сард МЗХ-ны тамгыг дүрмийн бусаар авсан байсныг УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгож шинээр сонгогдсон ерөнхийлөгч О.Гэрэлт-Одод шинэ хяналтын дугаар олгосон. Гэвч УБЕГазрын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэг шинэ ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг орон нутагт ажиллаж байх хооронд Захиргааны ерөнхий хуулийн олон заалтуудыг зөрчин Сонсох ажиллагаа хийлгүйгээр тамгыг хүчингүй болгосон бөгөөд энэхүү шийдвэрээ мэдэгдэх үүргээ ч биелүүлээгүй байна. Тэрээр 2020 оны зургадугаар сарын 18-ны өдөр МЗХ-ны өмнөх удирдлагууд руу ‘’Эгч нь нөгөө талын тамгыг хүчингүй болгочихлоо. Дарга нар байхгүй албажуулаагүй байна. Маргаашнаас албажуулна аа’’ гэж утсаар ярьж мэдэгдсэн.
УБЕГ-ын Хяналт Шалгалтын Газрын Улсын Ахлах Байцаагч Ч.Эрдэнэчимэгийн энэхүү үйлдэл нь Захиргааны Ерөнхий Хуулийн 4.2 , 4.2.5 , 4.2.6 , 4.2.8 , 13.2 , 15 , 26.1 дүгээр зүйл заалтуудыг зөрчсөн, Төрийн албан хаагчийн ёс зүй болон Монгол улсын хуулийг ашиг сонирхлоор сольсон увайгүй үйлдэл юм.
Төрийн бус байгууллагын дотоод асуудалд улсын байгууллага хууль бусаар нөлөөлж шударга бусын хонгилыг залуучуудын байгууллагад үүсгэж байгааг залуучууд эсэргүүцэж байна.
Монголын олон зуун мянган залуучуудын эрх ашгийг уландаа гишгэлж, албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчсөн Ч.Эрдэнэчимэгт УБЕГ-ын дарга Б.Баасандорж болон Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж нар хариуцлага тооцож, энэхүү хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож ажилчдаа Монгол Улсын хуулийг дээдлэн хуулийн хүрээнд ажиллуулахыг тэмцэлд нэгдсэн залуучууд шаардаж байгаа юм байна.
Б.Тулга
Эх сурвалж: www.infomongol.mn