Өнгөрсөн хоногт Японы нийслэл Токио хотод коронавирусний халдварын 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус хотод сар гаруйн өмнө онцгой байдлыг цуцалснаас хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.
Токиогийн эрх баригчдын мэдээлснээр, мягмар гарагт энэ тоо 54 байсан бол шинээр илэрсэн халдварын тохиолдол зургаа дахь өдрөө дараалан 50-аас давжээ. Токио хотод халдвар авсан нийт хүний тоо 6300-д дөхсөн байна.
Харин Японд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 19500 давжээ. Энэ тоон үзүүлэлтэд “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр халдвар авсан хөлгийн багийн гишүүд, зорчигчдыг оруулсан байна. Халдвар тархсанаас хойш 986 хүн нас барсан бол 17200 орчим хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 43 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
МОНЦАМЭ