Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ долоодугаар сард агаарын температур Архангай, Булган, Увс, Завхан, Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5–20С дулаан байна.
Харин хур тунадасны хувьд Сэлэнгэ аймгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Дорнод аймгийн ихэнх нутаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Ховд аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Түүнчлэн агаарын температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджын орчим байх боловч ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, үе үе хэт халах, үүнтэй холбоотойгоор гол, мөрөн, нуурын эрэг орчмоор амарч, зугаалах иргэдийн тоо ихсэх хандалгатай байгаа тул болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтагдал, эрч хүч нэмэгдэж, зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглаглагдах магадлал өндөр байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР