УИХ-ын тухай хуульд заасны дагуу сонгуулиар найм болон түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д бүлэг байгуулан ажиллах эрхтэй болдог юм.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН, АН бүлэг байгуулах болсон юм. Үүнтэй холбогдуулан чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар МАН, АН-ын бүлэг байгуулагдаж даргаа сонгосон болохыг танилцууллаа.
УИХ дахь МАН-ын бүлэг Д.Тогтохсүрэн гишүүнийг бүлгийн даргаараа үргэлжлүүлэн даргаараа сонгосон бол АН-ын бүлэг Д.Ганбат гишүүнийг бүлгийн даргаараа сонгосон юм. Бүлэг байгуулж, даргаа сонгосон тухай шийдвэрийг УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар тухайн бүлгийн бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг хуулийн зохицуулалттай.