Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарыг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулжээ

2020-07-01 15:161min2
эрдэнэбат

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэргийг тус шүүх энэ оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 10.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 2 удаа хойшлуулаад байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

2 сэтгэгдэлтэй

  • Сүхбаатар

    2020-07-03 12:19 at 12:19

    Маш зөв. Хэн ч байсан төрөө шүүх засаглалаа хүндлэх ёстой. Эрхийг эдлээд үүргээ биелүүлэхийг умартах ёсгүй ээ. Шүүгчид үнэнч шударгаар сайн ажилладаг яг үнэндээ. Хэрэгт холбогдогсод өөрсдөө худал цуурхал тарааж иргэдийг төөрөгдүүлдэг. тЙИМЭЭС шҮҮХИЙН ЕРӨНХИЙ зөвлөл үнэн бодит мэдээлэл өгч ард иргэдийнхээ эргэлзээг тайлж байгаарай.

    Хариулах

  • ТА НАРТ

    2020-07-03 15:35 at 15:35

    ШҮҮХ ДУУДАХЛЭЭР ОГТ ОЧИХГҮЙ. АЛБАДАЖ АВЧРААД ХУРЛЫГ НЬ ХИЙХЭЭР ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДЛӨӨ ГЭЖ ОРИЛОЛДООД УНАХЫН

    Хариулах

Сүхбаатар сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй