МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, бага хурлаараа Ерөнхий сайдаа сонгохоор болсон байна. Ингээд МАН-ын Бага хурлын 7-р хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын эхэллээ.
Хуралдааныг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх ” УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль амжилттай боллоо. МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж 76 нэр дэвшигчээс 62 нэр дэвшигчийг Монголын ард түмэн сонгож, бидэнд итгэл хүлээлгэлээ.
Би Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллах болно” хэмээв.
Уг бага хурлыг МАН-ын генсек Д.Амарбаярсгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явуулж байна.