Улсын хэмжээнд өнгөрөгч 6 дугаар сард галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирч түлэгдэж бэртэх тохиолдлууд гарсаар байна.
Тухайлбал, Архангай аймагт ахуйн хүрээнд гал алдсаны улмаас Монгол гэр шатаж, эрэгтэй, 5 настай “Э” нас барсан харамсалтай тохиолдол болсон бол Дорнод аймагт иргэн, 27 настай “Э” гэгч эмэгтэй бензинээр галаа асаасны улмаас гал алдан гэр шатаж, 30 настай, эрэгтэй “Б” болон 2-5 насны 3 хүүхэд гэмтсэн зэрэг хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Гал алдсан шалтгаан нөхцлийг судалж үзвэл ихэнх тохиолдолд айл, өрхүүдийн ашиглаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, иргэдийн хайхрамжгүй үйлдэл, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүджээ.
Иймд иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг сахиж, бага насны хүүхдээ гэрт нь хараа хяналгүй орхиж үлдээхгүй байх, санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдахгүй байхад анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ