Терүки Готог Токиогийн захирагчид нэр дэвшигч хамгийн хачирхалтай хүн гэж үздэг. Зарим нь түүний юуг дэмжиж, юуны төлөө өрсөлдөөд байгааг ойлгодоггүй. Гэхдээ Гото Японы улс төрийн системийг шүүмжилж, гутааж байгаа нь илт байна. Ингэхдээ бүр маш амжилттайгаар гутааж байгаа юм шүү.
Жишээ нь болгон үзүүлье. Японы NHK теле суваг Токиогийн захирагчид нэр дэвшигчээр бүртгүүлсэн бүх хүнд эфирийн цаг гаргаж өгөх үүрэгтэй. Энэ цагаараа нэр дэвшигчид юу дуртайгаа ярьж, юу хүссэнээ хийх ёстой аж. Санаа ёсоор нэр дэвшигчид сонгогчдод өөрийн төлөвлөгөө, үзэл бодлоо энэ цагт ашиглан илэрхийлэх ёстой.
Гэтэл Терүки Гото энэ цагаар бохир живхтэйгээр дуулж, бүжиглэжээ. Япон эр эхлээд ширээнд сууж байснаа удалгүй дээр нь гарч зогсоно. Толгойдоо живх углах бөгөөд нэг ч секунд амаа хамхихгүй чалчина. Энэ байдлаар зургаан минут үргэлжилжээ.
Энэ бол Готогийн анх удаа хийсэн ийм үйлдэл биш. 2016 онд тэрбээр Токиогийн захирагчид нэр дэвшихдээ арай даруухан, ядаж л хувцастай байсан юм. Тухайн үед түүний хэлсэн үгнээс 21 хараалын үгийг танаж хасчээ. Учир нь Гото эфирээр байнга эрхтэн, ялгадас гэж ярьж байсан аж.
Сүүлд нь Гото NHK-ийг сонгуулийн хууль зөрчсөн гэж шүүхэд өгсөн боловч ялагдсан байна. Харин 2020 онд NHK суваг түүний хэлсэн үгийг огт цензурдээгүй байна.
Гото 2015 оны сонгуулийн кампанит ажлын үеэр ингэж харагдаж байсан юм. Тухайн үед тэрбээр Тиеда буюу Токиогийн хотын статустай тусгай дүүргийн даргад нэр дэвшиж байжээ.