Улсын онцгой комисс хуралдана
2020-06-30 09:111min

Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт хуралдана. Уг хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ.
Түүнчлэн Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдлийн ес дэх шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд/ХӨСҮТ/ хийсэн дүнг хурлын үеэр танилцуулах юм байна.
Шадар сайдын Ажлын алба