УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүдээс иргэд хууль, журмаа мөрдөхийг шаардаж байдаг. 2020 оны Сонгуулийн үр дүнгээр бүрдэж байгаа Парламентад бас нэг “гоцлооч” орж ирсэн нь Т.Доржханд байв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан, хувцаслалтынхаа талаар ийнхүү тайлбарлалаа. Тэрбээр “Би тойрогтоо ажиллаж байгаад Төрийн ордонд ирсэн. Ямар нэг шоу байхгүй. Эхнэр маань надад бэлэглэсэн юм. Би ер нь хувцас хунартаа анхаардаггүй. Болхидуу хүн. Уг нь өглөө цагтаа ирсэн ч гуталны улмаас УИХ-ын гишүүний үнэмлэхээ хоцорч гардан авлаа. Хувцаслалттай холбоотой шүүмжийг хүлээн авна” гэв.
1 comment
Ichmeer um be, ynetei gechihjee ynetei haragdahgui galzuu soliotoi sogtuu hyn shig l huvzaslah umaa.