Өнгөрөгч амралтын өдөр Туул голд 19 настай, 20 настай эрэгтэй хүн живжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд хоёр хүн живсэн тухай дуудлагыг өнгөрөгч /06.28/ бямба гарагт 15:16 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг 16:41 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд голын эрэг дээр гарч ирснийг олжээ.
Мөн 20 настай, эрэгтэй С-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:25 цагт түр зогсоож /06.29/ өнөө өглөө 06:30 цагт эрлийг дахин эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ