Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авч, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол өнгөрсөн Баасан гарагт гарсан.
29 тойргоос сонгогдсон 76 эрхэм өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авч байна.
Энэ удаагийн сонгуулийн дүнг зарим нэр дэвшигч хүлээн зөвшөөрөхгүй гэж нэмж хяналтын тооллого хийлгэсэн ч саналын дүн хар машиныхтай зөрөөгүй болохыг холбогдох албаныхан мэдээлсэн юм.
Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “УИХ-ын гишүүнээр сонгогдсон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэснээр үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа дууссныг мэдэгдлээ.