Даклатасвир, софосбувир нэртэй С гепатитын бэлдмэлийг туршиж үзэхэд коронавирусий эмчилгээнд тустай болох нь харагджээ. Бразилийн Освалдо Крузын нэрэмжит судалгаа шинжилгээний хүрээлэнгээс ингэж мэдээлсэн байна.
Вирусийн эсрэг энэ бэлдмэлийг эрт үед нь хэрэглэвэл өвчтөнүүдийн эмнэл зүйн зураглал өөрчлөгдөж, хүндрэл нь багасч байсан аж.
Эдгээр бэлдмэл нь халдварт өвчнийг уушгины эс зэрэг эсийн гурван төрөлд үржихээс сэргийлдэг байна. Халдвар авсан хамгаалалтын эсүүдэд үрэвслийн үйл явцыг удаашруулдаг бодис гаргадаг.
Судалгааны явцад даклатасвир нь софосбувирээ бодвол илүү үр дүнтэй гарсан аж. Үүнээс гадна энэ хоёр бэлдмэл өргөн хүрээний вирусийн эсрэг бэлдмэлээс илүү үр дүнд хүрч үйлчилж байсан гэжээ.