Бостоны их сургуулийн Үндэсний халдварт өвчний лаборатори (NIEDL)-ийн эрдэмтэд тусгай гэрлээр гаргадаг хэт ягаан туяа нь SARS-CoV-2 коронавирусийг устгах чадвартай болохыг илрүүлжээ.
Судалгааг зохиогчдын нэг, доктор Энтони Гриффитсийн хэлснээр, мэргэжилтнүүд вирусээр бохирлогдсон материалыг хэт ягаан туяаны янз бүрийн тунгаар шарж үзээд, ямар хэмжээний туяа вирусийг саармагжуулдгийг тогтоосон байна.
5 мДж/см2-ийн тунгаар шарахад SARS-CoV-2-ийн тархалт 6 секундын дотор 99%-иар багасч байжээ. Харин 22 хүртэлх мегаджоулаар 2 см-д шарахад вирус 25-хан секундын дотор бүрэн устаж үгүй болж байлаа.
Францын эрдэмтэд өмнө нь коронавирус ямар температурт үхдэгийг тогтоосон. Материалыг нэг цагийн турш 60 градуст халаахад SARS-COV-2-ийг бүрэн устгахад хангалтгүй гэдэг нь батлагджээ.