Зуны гутлаа буруу сонгох нь хөлийн улны хэлбэрийг алдагдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж Оросын гэмтэл согог судлалын эмч Михаил Вихтар мэдэгдэж байна. Зун хөлөнд хамгийн муу гутал нь салаатай шаахай гэнэ. Явах үед хөлд тулгуургүй, их биегүй, улыг дэмжих хэсэггүй учраас хөлд маш муу гэжээ.
Үүнээс гадна улны хатуу байдалд анхаарах хэрэгтэй. Хэт хатуу байж болохгүй гэжээ. “Зуны цагт хотоос гадна, эсвэл цэцэрлэгт хөл нүцгэн явж болно. Хөлийг байгалийн байдлаар нь байлгадаг спортын төрлөөр хичээллэвэл бүр сайн. Жишээ нь йог байж болно” хэмээн Вихтар зөвлөжээ.